top of page
Search

ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

  • Jun 10
  • 1 min read

“КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ - т Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд ажиллах гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна.

 

ГЭРЭЭТ АЖИЛТАН (3 ОРОН ТОО)

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

 

  • Барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төслийн талбайд өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин ажиллах;

  • Барилга угсралтын ажлын явцад холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах;

  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;

  • Багаар ажиллах чадвартай;

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;

  • Англи, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

  • Төслийн талбайд ажиллах боломжтой;

  • Холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет эсхүл CV

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар

  • 3х4 хэмжээтэй цээж зураг

 

Материал хүлээн авах хугацаа: cop17@ulaanbaatar.mn цахим хаягаар 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  06 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл.

 

Холбоо барих:

 

  • Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, “Big center” байр,  4 давхарт

  • Утас: 77072217

 

Санамж: Зөвхөн шаардлага хангасан горилогчидтой эргэж холбогдон ярилцлагад урих болно.

 
 
 

Comments


© 2026 "КОП 17 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар" ОНӨААТҮГ

bottom of page