БАЙР, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА
- Apr 27
- 1 min read

Тус дэд хороо нь бага хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийн бэлтгэл ажлыг хангаж, хүлээн авагч улсын хэлэлцээр, түүний хавсралтад туссан шаардлагад нийцэх тохиромжтой байр, барилга байгууламжийг сонгох, үнэлгээ хийх, цахилгаан, интернэт, аудио, видео тоног төхөөрөмж, хуралдааны өрөөний зохион байгуулалт зэрэг дэд бүтцийг хүлээн авагч улсын хэлэлцээр, хавсралтад туссан шаардлагын дагуу хангах, зохицуулалтыг хийх үүрэг хүлээдэг. Мөн байр барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх, ногоон, эко шийдлүүдийг дэмжих чиглэл баримтах, оролцогчдын тав тухтай байдлыг хангах зорилгоор үйлчилгээ, зохион байгуулалт, бусад асуудлаар туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг хариуцаж байгаа юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болох байршил Улаанбаатар хотын Баянзүрх Дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 80,000м2 барилгажилтын талбай бүхий 10 мянга хүртэл зочин хүлээн авах хүчин чадалтай, эко, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулахаар төлөвлөж байна.
Эх байгалиа сэргээе
Итгэл найдвараа бадраая






Comments