top of page
Search

НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

  • Apr 28
  • 1 min read

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд байгуулсан 12 дэд хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөө, гүйцэтгэлийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлох хуралдаанаар Ногоон бүс хариуцсан дэд хорооны ажлын гүйцэтгэл, анхаарах асуудал, төсвийг хэлэлцэв.

Тус дэд хороо нь бага хурлын хүрээнд Ногоон бүсийг төлөвлөх, байршил сонгох, ногоон байгууламж бүхий үндэсний онцлогийг харуулсан эко орчин бүрдүүлэх ажилд хувийн хэвшлийг татан оролцуулах, сонгох хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Мөн байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, эко инновацийг сурталчлах үзэсгэлэн, хурал, семинар, хөтөлбөр зохион байгуулах ажлыг хариуцаж байна. Байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, шийдэл нэвтрүүлэхэд анхаарч, хурлын үеэр ашиглах ногоон шийдэл (хог хаягдлын менежмент, эрчим хүчний хэмнэлт, эко тээвэр, сэргээгдэх эрчим хүч)-ийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.


Эх байгалиа сэргээе

Итгэл найдвараа бадраая

 
 
 

Comments


© 2026 "КОП 17 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар" ОНӨААТҮГ

bottom of page