НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
- Apr 3
- 2 min read

“КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ – т дараах сул орон тоонд урьж байна.
1. ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР (1 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр болон байнгын байгууламжуудын цахилгаан хангамжийн угсралт, засвар үйлчилгээний явцад хяналт тавих;
Зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэлд хяналт тавьж, чанарын шаардлага хангаж буйг баталгаажуулах;
Инженерийн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах.
Тавигдах шаардлага:
Цахилгаан хангамж, цахилгааны инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлийн зөвлөх эсвэл мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;
Барилга угсралт, инженерийн дэд бүтцийн ажил төсөл дээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Техникийн баримт бичиг, зураг төсөл боловсруулах, унших чадвартай.
2. УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР (1 ОРОН ТОО)
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр болон байнгын байгууламжуудын цэвэр, бохир усны шугам сүлжээ, сантехникийн угсралтын ажилд хяналт тавих;
Усан хангамжийн системийн зураг төслийн дагуу гүйцэтгэлийг шалгах, техникийн дүгнэлт гаргах;
Ажлын явцын гүйцэтгэл, чанарын хяналтын тайлан боловсруулах.
Тавигдах шаардлага:
Усан хангамж, ариутгах татуурга, сантехникийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно;
Салбартаа 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
Багаар ажиллах болон ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет (маягт №1);
Боловсролын дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан);
Иргэний үнэмлэхийн лавлагаа;
Цээж зураг (4×6 хэмжээтэй) 2 хувь;
Мэргэшсэн зэргийн үнэмлэхний хуулбар (байгаа бол);
Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт эсвэл тушаал
Материал хүлээн авах хугацаа: cop17@ulaanbaatar.mn цахим хаягаар 2026 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг хүртэл.
Холбоо барих:
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, “Big center” байр, 4 давхар, КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ
Утас: 77072217
И-мэйл: cop17@ulaanbaatar.mn
Санамж: Зөвхөн шаардлага хангасан горилогчидтой эргэж холбогдон ярилцлагад урих болно.
"КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ



Comments